2022.05.25
Эдийн засаг, Худалдаа
Д.Батлут: Концесийн гэрээнд хувийн хэвшлийн оролцоог хангах талаар хуульд хэрхэн тусгасан бэ?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2022,05,25/-ны өдрийн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Хуулийн төслийг дэмжиж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг төрөөс баримтлах бодлогын баримт бичиг 2009 онд батлагдсан. Концессын тухай хууль 2010 онд батлагдаж хэрэгжиж эхэлсэн. Энэ цаг хугацаанд олон асуудал тулгарсан байна. Хууль зөрчсөн сонгон шалгаруулалт, хуулийн шаардлага хангаагүй шууд гэрээ хийсэн байна. Хуулийн шаардлага хангаагүй төслийн жагсаалтыг Засгийн газраар батлуулсан, төсөвт ихээхэн ачаалал үүссэн, хуульд заасан журам, аргалчлал батлагдаагүй, салбар, яамдын оролцоо хангагдаагүй, төсөвт үзүүлэх эрсдэлийн нөлөөг тооцоогүй зэрэг асуудлууд тулгарч, хууль хэрэгжих боломж, нөхцөл байдлууд хязгаарлагдмал болсон гэж харж байна. Энэ нөхцөлд нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд бол мэдээлэлд ойрхон байдаг хүмүүс, төрд ажиллаж байгаа этгээдтэй хамааралгүй хүмүүс ажил авч хийдэгтэй холбоотой. Тэгэхээр шинэ хуулийн төсөл дээр үүнийг хязгаарлах ямар зохицуулалт оруулж өгч байгаа вэ?
Хоёрдугаарт энэ хуулийн онцлог нь концессын тухай хуульд барих, шилжүүлэх төслийг хасаж байгаа юм байна. Энэ бол төсөл урт хугацаандаа чанартай хэрэгжих боломжтой болж байгаа юм. Гэхдээ энэ хүрээнд хувийн хэвшлийнхээ оролцоог хэрхэн хангаж өгч байгаа вэ, хангагдаж чадаж байгаа юу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Бид 20-30 жилийн хугацаанд хэрэгжих төслөө ашигтай гэдгээ хэрхэн яаж тооцох юм бэ? Жишээлбэл, хувийн хэвшил яаж тооцох юм. Энэ гол асуудал. Үүн дээр тодорхой хариулт авмаар байна.
ШИНЭ МЭДЭЭ
ЭРДЭНЭТ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРК
2024.05.15
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа
2024.03.12
Д.Батлут: Эрдэнэт хот бол инженерүүдийн хот
2024.02.02