2022.05.25
Хууль, эрх зүй
Ж.Ганбаатар: Засгийн газар, гишүүдийн өргөн барьсан хоёр хуулиас алийг нь гол суурь болгосон бэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2022,05,25/-ны өдрийн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Салбар хуулиар зохицуулахаас бусад зөвшөөрлийн харилцааг энэ хуулиар зохицуулна гэхээр хуулийн өөрийнх нь хүч нэг малгай дотор явна гэдэг зүйлийг бид ярьж байгаа. Ирээдүйд нэг малгайд захирагдах салбар үлдэх юм уу. Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр ийм заалт байгаагүй шүү. Үүнд сул тал, давуу тал бий. Мөн зөвшөөрлийн тоо цөөрч байгаа. Энэ зөвшөөрлийг авахад шаардагддаг зүйлүүд их. Үүнийг авахад аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид маш олон гарын үсэг цуглуулдаг. Үүнийг яаж зохицуулсан бэ? Энэ олон дарамтуудыг багасгасан уу.
Хоёрдугаарт, төрийн болоод төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд хуульд заасны дагуу зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөл авч эрхлэх заалттайг хассан гэж байна. Үүнийг яагаад хассан бэ? Яагаад адил тэгш байж болохгүй байгаа юм бэ?
Гуравдугаарт, зөвшөөрөл хүчингүй болгох эрхийг энэ хуулиар зөвшөөрөл тус бүрт олгосон этгээдэд нь хүчингүй болгохоор зохицуулсан байна. Зөрчлийн тухай хуулиар ирэх, хасах шийтгэлийн хүрээнд зөвшөөрөл хүчингүй болох шийтгэл хүлээдэг энэ хоёр хэрхэн уялдах вэ?
Зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд 6 сарын дотор уг чиглэлээр зөвшөөрөл хүсэх өргөдөл эрхгүй болно гэдэг ямар учиртай юм бэ. Мөн төслийн хоёрын нэгд тусгай зөвшөөрлийг урьдчилсан байдлаар олгох гэсэн заалт байна. Хугацаагүй олгодог зөвшөөрөл гэж байгаа юу.
Зөвшөөрөл барьцаалах гэж ямар ойлголт вэ. Төслийн гурвын дөрөвдүгээр зүйлд зааснаар зөвшөөрөл олгогдмогц тухай хуулийн этгээдтэй гэрээ байгуулахыг заасан байна. Энэ ямар учиртай вэ. Мөн зөвшөөрөл олгосон этгээд тухайн зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй гэсэн байна. Энэ төрийн хяналт шалгалт, зөрчлийн тухай хуультай уялдахгүй.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.