МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.26
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн: Ж.Сүхбаатар: Ажилгүйдийн асуудал төсвийн хүрээний мэдэгдэлтэй хэрхэн уялдаж байгаа вэ

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Өглөө надруу нэг иргэн асуулт явуулсан. Үүнтэй уялдаад байгаа юм. 33 тэрбум өрний өдрийн хүү хэд байдаг вэ? Бидэнд гарц байгаа болов уу гэж. Засгийн газрын өрөнд хоногт төлж байгаа хүү хэд байна вэ? Хоёрдугаарт буцалтгүй тусламж авах тал дээр яаж хандаж, тооцоолж байгаа вэ? Авах боломж хэр байна.

Дэлхийн банк хүнсний хомсдол дээр 12 тэрбум долларыг улс орнуудад нэмэлтээр өгнө гэж байна. Манайд тодорхой хэмжээнд оногдож таарах байх. Энэ талаар тодруулъя.

Гуравдугаарт ажилгүйдлийн асуудал байна. Ажилгүйдлийн хувийн хэмжээ төсвийн бодлоготойгоо хэрхэн уялдаж байна вэ. Ажилгүйдлийг халамжийн бодлоготой холбож тайлбарлаад байгаагаас яг мэргэжлийн аналитик дүгнэлт нь юу юм бэ. Бид ажилгүйдлийн талаар төдийлөн ярихгүй байна.   

ШИНЭ МЭДЭЭ