2022.05.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Батжаргал: Өрхийн аж ахуйг төрөөс дэмжиж хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Хөдөө аж ахуйн салбарын хөгжлөө цогцоор нь шийднэ гэж харж байгаа. Нийлүүлэлт, хэрэглээ хоёрын тэнцвэржүүлэх гээд олон ажлыг шийдэх байх. Бидэнд байгаа том боломж бол бэлчээрийн малынхаа үүлдэр угсааг сайжруулах тал дээр түлхүү харах ёстой.

Өрхийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүсээ тодорхой дэмжих ёстой. Банкны шалгуурыг жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс давахгүй байна. Үүнийг дэмжих ёстой. Технологийн нөөц бүрдүүлэх тал дээр анхаарах ёстой. Үрийн нөөцийн бүрдүүлэлт тал дээр яаж анхаарч байна. Механикжуулах ажлаа цэгцэлж засвар, сэлбэгийг дотооддоо үйлдвэрлэх ажлыг бодлогоор дэмжих ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ