2022.05.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Г.Мөнхцэцэг: Бэлчээрийн доройтолд орсон, үржил шим багатай говийн бүсэд ямар татварын бодлого барих вэ
УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
Монгол улсад тогтвортойгоор өсөж байгаа баялаг бол мал сүрэг. 2020 онд малын тоо толгойн албан татварын хуулийг баталсан. Энэ хоёр жилийн хугацаанд хуулийн хэрэгжилт бүс нутгаас хамаараад харилцан адилгүй байна. Хуулийн хэрэгжилттэй холбоотой малчид саналаа хэлдэг. Өнөөдөр хуулийн өөрчлөлтөөр газар тариалангийн бүс нутгийг авч үлдэх, хамгаалах, хүн амын хүнсний хэрэгцээг бодлогоор хөгжүүлэх гээд нэг талаас нөгөө бодлогоо үгүйсгэж байгаа юм шиг өөрчлөлтүүдийг хийж байна. Говийн бүсэд яах юм бэ гэж малчид маань их асуусан. Бүс нутгаас хамаарч ямар бодлого барих юм.
Хоёрдугаарт тусгай хамгаалалтад авах ёстой газар нутгууд бий. Энд мал ахуй эрхлэх арга хэмжээг бодлогын хэмжээнд яаж авч хэрэгжүүлэх вэ? Орж ирж байгаа өөрчлөлттэй холбоотой дээд хэмжээгээр тогтоож өгчээ. Тэгвэл доод хэмжээг нь тусгаж өгөх нь зүйтэй юм биш үү. Энэ зөрүүн дээр ямар бодлого байгааг тодруулъя.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Өндөршилд соёлын төв сүндэрлэнэ
2024.05.13
Боловсролын цогц реформ хийсэн багц хууль
2024.05.01
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19