2022.05.27
Эрчим хүч
Ё.Баатарбилэг: Өмнөх зөвшөөрлийг цуцалж дахин олгох үед албан байгууллагуудын ажиллагаанд хүндрэл үүсэх үү
УИХ-ын чуулганы /2022,05,27/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Төрөөс төрөл бүрийн зөвшөөрлүүдийг олгох асуудлыг өргөн хүрээнд авч үзэж байна. Зөвшөөрөлтэй холбоотой маш их асуудал гардаг. Үүнийг дагасан хүнд суртал, авилга хээл хахууль их бий. Энэ хууль батлагдсанаар эдгээр асуудал цэгцрэх байх гэж бодож байна. Хууль батлагдан гарснаар тодорхой зөвшөөрлүүд дээр хүндрэл гарах вий гэсэн болгоомжлол байна. Жишээлбэл, зөвшөөрлийг дахиж олгох үед, өмнө үйлчилж байсан зөвшөөрлүүдээ цуцлаад дахин бүртгэж, олгох уу.
Ялангуяа банкны зөвшөөрөлтэй холбоотой ажлын хэсгээс тодруулах зүйл байна. Орж ирсэн саналын томьёололуудаар явахаар банкнуудыг дахин бүртгэх гэсэн зүйл яригдаад байгаа. Тийм заалт бий юу? Банк санхүүгийн байгууллага гэлтгүй зөвшөөрөл шинээр олгож, өмнөх зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон шинэ хуулиуд батлагдсан гээд энийг дагасан хүнд суртал гарах вий. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа
2023.03.21
Алтан төлийн эзэд шагналаа гардлаа
2023.02.22
Амжилтаа ахиулсаар Улсын аварга болжээ
2023.02.20