МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2022.05.27

УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийн төслийг өнөөдөр (2022.05.27) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.Хуулийн төсөл 6 бүлэг, 19 зүйлтэй.

Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгох талаар саналаа илэрхийлсэн байдаг.

Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчилсэн найруулгаар баталж, төрийн улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлж буй этгээдийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтоохоор, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг журамлан зохицуулж байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хууль, дүрэм цөөнгүй боловч төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө бага, зохицуулалт сул, ёс зүйн зөрчил маргааныг хянан шийдвэрлэх тогтолцоо, сайтар боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх хууль зүйн механизм үгүйлэгдэж байна.

Төрийн үйлчилгээ нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаагаар дамжин иргэдэд хүрэхдээ төрийн ажилтны хандлага, үйлдлээр төрийн байгууллагын нэр хүнд тодорхойлогдож, ажлыг нь үнэлж цэгнэдэг. Төрийн албаны өнөөгийн байдалд иргэдээс өгсөн үнэлгээг авч үзвэл судалгаанд оролцогчдын 43 хувь нь төрийн албаны үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дунд зэрэг, 18 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. Түүнчлэн төрийн албан хаагч ажилдаа сэтгэл гаргаж байгаа байдлыг 48 хувь нь дунд зэрэг, шударга байдалд 32 хувь, ажлын хариуцлагад 45,6 хувь нь дунд ба дундаас доош хэмээн үнэлжээ. Төрийн албан хаагчдын мэргэжлийн болон ёс зүйн талаар бодлогын шинжтэй арга хэмжээ авах шаардлагатай байна гэж судлаачид үзсэн байдаг.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланд тусгагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог 12 байгууллага, 10 яам, 11 агентлаг, 21 аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд зэрэг нийт 558 төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн тусгай 213 байгууллага, төрийн үйлчилгээний 417 байгууллага, 6 төрийн өмчит үйлдвэрийн газар, нийт 1194 төрийн байгууллагад Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Ёс зүйн зөвлөлүүдийн 2020 оны тайланг нэгтгэн үзвэл 1422 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан байх бөгөөд үүнээс 809 нь төрийн тусгай, 353 нь төрийн захиргааны, 260 нь төрийн үйлчилгээний албан хаагчид байна.

Тус тайланд Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх бололцоо хангалттай бүрдээгүй, зөрчлийг хянан шалгаж шийдвэрлэх, шийдвэрийг хянах зэрэг үйл ажиллагааны зохицуулалт боловсронгуй бус, Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг тооцох, хяналт тавих, судалгаа, тайлан, мэдээлэл гаргах, түүнчлэн Ёс зүйн зөвлөлийн тоо, тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй, гарч байгаа ёс зүйн зөрчлийн тоо, түүнд хүлээлгэж байгаа шийтгэлийн талаар нэгдсэн судалгааг гаргах боломжгүй байгааг дурдсан байна.

Иймд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулах, төрийн албан хаагчдын сахин мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтоох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн албан хаагчид нийтлэг мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, түүнийг сахин мөрдүүлэх, хэрэгжүүлж хэвшүүлэх механизмыг бий болгох, ингэснээр тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн алба төлөвшиж, төрийн албанд иргэдийн итгэх итгэл нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ