Төв аймгийн Сэргэлэн суманд "Инженерийн дэд бүтэц" төслийн ажил эхэллээ
2022.05.29
Орон нутгийн хөгжил

Төв аймгийн Сэргэлэн суманд "Инженерийн дэд бүтэц" төслийн ажил эхэллээ

Төв аймгийн Сэргэлэн суманд "Сумын хөгжил: Инженерийн дэд бүтэц" төслийн ажил эхэллээ. Энэхүү төслийг улсын төсвийн 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх юм. 

Төслийн ажлыг "Баткомплект" ХХК хариуцан ажиллахаар болсон юм. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай хамт Сэргэлэн суманд ажиллалаа. 

Энэ үеэр Сэргэлэн суманд байгуулагдаж байгаа соёл, спортын төвийн барилгын ажилтай танилцлаа. Цар тахлаас үүдэлтэй хил гаалийн асуудал, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой барилгын ажил удааширсан бөгөөд одоогоор 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй  байна.

Салбарын сайд, аймаг орон нутгийн удирдлагуудын хамт барилгын чанар, гүйцэтгэлд хяналт шалгалт хийх, үнийн зөрүүний асуудлыг судлан, гүйцэтгэлийг сайжруулах талаар холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.

Мөн сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр болон ажлын тайлангаа танилцуулж, санал хүсэлтийг нь сонссон юм.

Уулзалтын үр дүнд Сэргэлэн суманд:

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн, сүүний болон махны аж ахуй байгуулах, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэх;

Сумын нутаг дэвсгэрт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалттай холбоотой Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх талаар санал солилцон, сум орон нутгийн удирдлагууд, иргэдтэй хамтарч ажиллахаар болсон байна.

ШИНЭ МЭДЭЭ