400 гаруй саальчин эмэгтэйчүүд чууллаа
2022.05.27
Орон нутгийн хөгжил

400 гаруй саальчин эмэгтэйчүүд чууллаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Дундговь аймгийн 400 саальчин бүсгүйчүүдийн “Саальчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган"-нд оролцлоо.

Чуулганы төлөөлөгчдийн хамгийн өндөр настан 91 настай Сайнцагаан сумын малчин Бүтэдийн Долгор, хамгийн залуу төлөөлөгч 28 настай Өлзийт сумын малчин Батжаргалын Норжинсүрэн нар байгаа бол төлөөлөгчдийн дунд “Улсын аварга малчин” 23, “Аймгийн аварга малчин” 56, “Алтан төлийн эзэн” 26 бүсгүй байв.

“Дундговийн сүү, цагаан идээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгцээ” сэдэвт үндсэн илтгэл бүх саальчин эмэгтэйчүүдэд таалагдсан юм. Саальчин бүсгүйчүүд чуулганаасаа гарсан уриалгаа хэрэгжүүлж намрын үзэсгэлэн худалдаанд элбэг хангалуун оролцохоо илэрхийллээ.

 

ШИНЭ МЭДЭЭ