НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар Баянгол дүүрэгт зочиллоо
2022.05.30
Улстөр

Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар Баянгол дүүрэгт зочиллоо

Өнөөдөр Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар баянгол дүүрэгт зочиллоо.
Зочдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал болон албаны бусад хүмүүс хүлээн авлаа.

Уулзалтын эхэнд ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: Нутгийн өөрөө удирдах байгууллагын орон нутаг дахь төлөөллүүд Баянгол дүүргийн ИТХ-ыг сонгон туршлага судлах, харилцан санал солилцохоор хүрэлцэн ирсэнд баяртай байна. Та бүхэн манай дүүрэгт тавтай зочилно уу. Манай хамт олон энэ өдөр та бүхэнтэй нээлттэй, хамтран ажиллах болно. Өнөөдрийн уулзалтаар бодлогын түвшинд мэдээлэл солилцох, албан хаагчид харилцан туршлага судлах нь ИТХ-ын байгууллагуудын үйл ажиллагаанд түлхэц үзүүлнэ гэж үзэж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэв.

Мөн энэ үеэр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын Ажлын албаны дарга А.Даваажаргал ИТХ-ын үйл ажиллагаа, дотоод ажил болон Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг танилцуулаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар санал солилцсон юм.

ШИНЭ МЭДЭЭ