МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.02
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Цаашдаа хөрөнгө үнэлгээг яаж төрөлжүүлэх гэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн  /2022, 06, 02/-ны өдрийн хуралдаанаар "Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Одоогийн хуулиар үнэлгээчиний сонгон шалгаруултад орох шаардлага өндөр байна гэж хууль санаачлагчид үзжээ. Үнэлгээ хийх үйл ажиллагаанд 3-аас доошгүй жил оролцсон, хөрөнгө үнэлгээ хийх дадлага туршлагатай иргэнд сонгон шалгаруултад орох эрхийг олгохоор заасныг хасах замаар илүү уян хатан болгох зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна.Үнэлгээний ажлын гол асуудал бол мэргэших. Гэтэл туршлагагүй хүн орж явахаар байна. үүнээс болж хор хохирол их гарна. Энэ заалтыг ямар шалтгаан, үндэслэлээр оруулж ирсэн бэ.

Цаашдаа хөрөнгө үнэлгээг яаж төрөлжүүлэх гэж байна вэ. хөрөнгө үнэлгээний үнэ цэнийг бодитой бус тогтоосноор хохирол учирвал яах вэ.Энэ хуулиар тусгай зөвшөөрлийн цуцлах юм байна. Хохирлын яах вэ.гэрээ хийгдээд иргэний эрх зүйн харилцаа үүсээд явсан байдаг.Хохирол гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ. Бидний гол зорилго бол аливаа асуудлыг хуулиар зохицуулж, журмаар зохицуулахыг багасгах хэрэгтэй.иймд үнэлгээ хийх талаар тодорхой тодорхой зүйлийг оруулах хэрэгтэй байна.  

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.    

ШИНЭ МЭДЭЭ