Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны хүүхэд, залуус англи хэлний үнэ төлбөргүй сургалтад хамрагдлаа
2022.06.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны хүүхэд, залуус англи хэлний үнэ төлбөргүй сургалтад хамрагдлаа

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарын санаачилгаар хүүхэд, залууст англи хэлний үнэ төлбөргүй сургалтыг зохион байгууллаа.

Энэ сургалтыг цар тахлаас шалтгаалсан англи хэлний хоцрогдлыг нөхөх зорилгоор зохион байгуулсан байна. Сургалт 3 сар тасралтгүй хичээллэж A1, B2 түвшний суралцагчид сертификатаа гардаж авлаа.

 
 
 

Сургалтад хамрагдсан суралцагчид цаашид үргэлжлүүлэн суралцах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд энэ хүрээнд "Strong mind" төвтэй хамтран энэ зун гадаад багштай ярианы шинэ ангийн элсэлт авах төлөвлөгөөтэй болсон байна.

ШИНЭ МЭДЭЭ