2022.06.03
Хууль, эрх зүй
Ц.Цэрэнпунцаг: Ямар арга замаар хувийн хэвшлийнхэн төрийн үйлчилгээний салбар луу орж ирэх сонирхол төрөх вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.03\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
Тэгэхээр зэрэг өнөөдрийн байж байгаа Концессын хууль энэ хууль хүчин төгөлдөр болохоор концессын үйлчилгээ зогсох юм байна гэж ойлголттой байгаа. Эндээс харахад нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбар хоёр чинь үндсэндээ хувийн хэвшлийнхэн орох сонирхолгүй. Яагаад гэвэл ашигтай ажиллах боломж муутай. Цэвэр ашиг харж ажиллах боломжгүй учраас орхигдоод үүн дээр төрийн зүгээс хувийн хэвшлийнхнийг оруулж ирэх гэж байгаа нь үйлчилгээний чанарыг зардал хэмнэхгүйгээр сайжруулах гэж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Энэ зөв үү?
Ашигтай байх салбарууд дээрээ концессын хууль тусдаа байх ёстой юм биш үү. Нийтийн зориулалттай дэд бүтэц гэхээр аймаг, сумдыг холбосон хатуу хучилттай зам байдаг. Энэ дээр хэн ч төлбөр авч чадахгүй. Тэгэхээр цаашдын байнгын зардал, чирэгдэл, арчилгаа, үйлчилгээг хувийнхан хийгээд явбал сайн хийнэ гэж тооцож байгаа байх. Хувийн хэвшлийнхний үр ашиг сайтай тэр менежментийг төрийн үйлчилгээний салбар луу оруулж ирэх гээд байгаа болохоор яг ямар арга замаар хувийн хэвшлийнхэн энэ рүү орж ирэх сонирхол төрөх юм?
Энэ хуулийн хажуугаар одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа концессын хуулийн үйлчилгээ зогсох нь учир дутагдалтай санагдаад байгаа юм. Үүн дээр ажлын хэсгийхэн юу гэж бодож байгаа вэ? Хувийн хэвшлийнхний сайн туршлагыг төрийн үйлчилгээний салбарт оруулж ирж өрсөлдөөн бий болгох гэж хэрэглэх гээд байна шүү дээ бид нар. Тэгэхээр хувийн хэвшлийнхнийг оруулж ирэх ямар арга замыг нээж байгаа вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцлээ
2023.11.23