2022.06.03
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ж.Ганбаатар: Хамгийн гол зүйл бол хувийн хэвшлийн итгэлийг төрүүлэх явдал юм
УИХ-ын чуулганы \2022.06.03\-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
2010 оноос хойш УИХ-ын тогтоолоор концесийн ажил явж байсан. Өнөөдрийг хүртэл Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төссөл хөтөлбөр хэрэгжсэн нь бага. Үүнийгээ сайжруулах гэж хуулийн төсөл орж ирж байгаа гэж ойлголоо.
Хувийн хэвшлийг энэ ажилд хэрхэн татан оролцуулах вэ, итгэлийг өгөх вэ, Засгийн газар баталгаа гаргах юм уу, хуулиар ямар хамгаалалтаар төр хувийн хэвшлийн хүрээнд энэ ажил явах вэ гэдэг нь хамгийн чухал. Түүнээс биш Засаг өөрийнхөө хийх гэж байгаа үйлчилгээний ажлыг өөрийнхөө дарамтнаас багасгаад, сургууль цэцэрлэг хувийн хэвшлээр бариулчихъя, тэр үйлчилгээг нь хувийн хэвшилд өгчихье гэсэн санаатайгаар энэ хууль явна гэвэл буруу.
Миний санаа зовоод байгаа зүйл нь олон нийтийн зориулалттай дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн хүрээнд зөв явуулах хэрэгтэй. Хэрэглэгчээс тодорхой төлбөрийг аваад ашиглаад, тодорхой хугацааны дараа төрд үнэнгүй буцааж өгсөн тохиолдолд хувийн хэвшлийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудалд хуульд маш дутмаг байна. Үүнд тодорхой баталгаа хэрэгтэй.
Санхүүжүүлэх схемийн хувьд хэрэглэгч төлөх, төрөөс санхүүжүүлэх, холимог гэсэн 3 тогцолцоо байгаа. Хэрэглэгч төлөх гэдгийг ойлгож байгаа. Төрөөс санхүүжүүлнэ гэдэг чинь бариа шилжүүлнэ гэдэгтэй адилхан сонсогдоод байна. Тэгэхээр төрөөс санхүүжилнэ гэдэгт хугацааны хаалт хэрэгтэй.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.