iderbat@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2025
2024
2023
2022
2021
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2022.06.03
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Мөрөн сумын ногоочид Хэнтий аймгаа хүнсний ногоогоор хангах зорилт дэвшүүллээ
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна.
Түүнтэй хамт ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн, УИХ-ын ЁЗСХБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар ажиллаж байна. МУ-ын ерөнхийлөгч Хэнтий аймгийн Мөрөн сумын хүсний ногоочид, тариаланчидтай уулзалт хийж, ажлаа эхлүүлэлээ. Тэрбээр өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ногоочдын төлөөлөлтэй уулзалт хийж, ногоочид, тариаланчдад шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, трактор, зоорийг шийдвэрлэж байсан юм.
Мөрөн сумынхан Мөрөн голоо түшиглэн 1944 оноос Эрдэнэ уулын зүүн талд төмс, хүнсний ногоо бага хэмжээнд тариалж эхэлснээс хойш 78 дахь жилдээ тариалалтаа эхэлжээ.
Сумын 102 өрхийн 155 ногоочин, гурван аж ахуйн нэгж малын тэжээл, рапс, улаан буудай, төмс, хүнсний ногоо, хоёр иргэн чацаргана тариалж байна.
2018 оноос хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 594 м.кв талбай бүхий 16 хүлэмжтэй. Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 128 м.кв гурван улирлын хүлэмжийг 2019 онд барьж энэ жилээс ашиглаж эхэлжээ.
Хэдийгээр 100 тонны хүчин чадалтай зоорьтой ч цаашид өргөтгөх, аймгийн төвд ногоогоо худалдан борлуулах байнгын цэгтэй болох шаардлага байгааг ногоочид хэлж байлаа. Мөн тариалангийн талбайгаа 60 га болгож тэлэхээр төлөвлөсөн ч бороожуулагч, гүний худаг, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг шийдэхэд дэмжлэг хэрэгтэй талаар хэллээ. Тэд шаардлагатай зүйлээр дэмжиж, улс бодлогоор анхаарвал хүнсний ногоогоор Хэнтий аймгаа хангах, цаашдаа бүсийн аймгуудаа хангах бүрэн боломжтой гэв.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн төсөвтэй холбоотой мэдээллийг танилцуулсан бол УИХ-ын гишүүн Ц.Идэрбат сүүлийн хоёр “Бусдадаа боломж олгоё” аяныг өрнүүлж ЖДҮ эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлж Сум хөгжүүлэх санд 2 тэрбум төгрөг төвлөрснийг онцлоод цаашид хүнсний ногоочид хоршоо хэлбэрээр зохион байгуулагдаж, зээл авах боломжтойг сонордууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас сумын тариаланчдад зориулж 90 морины хүчтэй трактор, анжис, борной, чиргүүлийг хүлээлгэн өглөө.
Цаашид Мөрөн сумын хүнсний ногооны талбайн усалгааны системийн суурь баазыг бүрэн шинэчлэхээр болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэв.
Хэнтий аймгийн Мөрөн сум 2021 онд 678 тн төмс, 548 тн хүнсний ногоо хураан авсан байна. 2010, 2014 онд Улсын аварга тариаланч сум, 2017, 2020 онд Тариаланч сумаар шалгарч байжээ.
ШИНЭ
МЭДЭЭ
ТАНИЛЦ: ЗҮҮН БҮСЭЭС ШАЛГАРСАН УЛСЫН АВАРГА МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД
2025.02.12
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД МАЛЧДЫН САНАЛ БОДЛЫГ СОНСОЖ, ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
2025.02.12
“Эргэх холбоо-9” хөтөлбөрийн хүрээнд 26 дахь уулзалтаа хийлээ
2025.02.10
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат эх орны Зүүн хойд хязгаар эрээнцавд ажиллаж байна
2025.02.10
ИРГЭДИЙНХЭЭ ДУНД ОРСОН ҮР ӨГӨӨЖТЭЙ УУЛЗАЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025.02.10
“ЭРГЭХ ХОЛБОО -9” УУЛЗАЛТ ДОРНОД АЙМГИЙН ГУРВАНЗАГАЛ СУМАНД ҮРГЭЛЖЛЭВ
2025.02.09
ХЭНТИЙЧҮҮД АЙМАГ, СУМАНДАА АМИНЫ ОРОН СУУЦТАЙ БОЛОХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
2025.02.06
ХЭНТИЙ АЙМАГТ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН 20 НИЙГМИЙН АЖИЛТАН АЖИЛЛАНА
2025.02.06
"Эргэх холбоо-9" Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ажиллав
2025.02.06
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Сүхбаатар аймагт ажиллаж байна
2025.02.06
ЗҮҮН БҮСИЙН ГИШҮҮД ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСЭГТ САНАЛ АВАХ УУЛЗАЛТЫГ ТОЙРОГТОО ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2025.02.05
“ЭРГЭХ ХОЛБОО” ХӨТӨЛБӨР - СУМ-БАГТ
2025.02.04
“Эргэх холбоо -9” АХМАДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025.02.02
Ц.Идэрбат: Малын индексжүүлсэн даатгал албан журмынх бус малчид үр, ашгийг нь хүртдэг даатгал болгоно
2025.01.30
Ц.Идэрбат: Улаанбаатарчууд хэзээ яг метротой болох вэ
2025.01.24
Ц.Идэрбат: Өөрсдийнхөө амьдралд нийцэж, хөрсөн дээрээ буусан цогц хууль оруулж ирэх нь зүйтэй
2025.01.17
Ц.Идэрбат: Иргэдэд татварын хуулийн өөрчлөлт, нийгмийн даатгалын шимтгэл тэй холбоотой тодруулах зүйл их байна
2025.01.16
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны тайлан, мэдээллийг сонслоо
2025.01.16
Ц.Идэрбат: Албан журмын даатгалтай холбоотой асуудал дээр анхаарч ажиллаарай
2025.01.16
Ц.Идэрбат: Монголын ард түмэн байгалийн баялгаасаа хувь хүртэх бүрэн дүүрэн бололцоотой болж эхэлсэн
2025.01.09