Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэдтэй уулзлаа
2022.06.04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа. Тэрбээр нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, цаашид эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд бүх түвшинд хичээн зүтгэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “100 жил-Хөгжлийн 10” зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь, цаашид өрхийн орлого болон амьжиргаа сайжирч, эрүүл мэнд, боловсролоос эхлээд монгол хүний хөгжил бүрэн хангагдах учиртайг тэмдэглэв.

Тэрээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хүнсний хангамж, аюулгүй байдал, архидалттай тэмцэх зэрэг чиглэлд хийж байгаа ажлыг ард иргэд, тэр дундаа Хэнтийчүүд дэмжиж, идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдтэй уулзсаныхаа дараа олон хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн 10 эхэд Алдарт эхийн I зэргийн, 19 эхэд хоёрдугаар зэргийн одон гардуулж, баяр хүргэлээ.

Уулзалтад Хэнтий аймгийн 70 гаруй мянган иргэний төлөөлөл болох 1,200 гаруй хүн оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ