2022.06.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ж.Хунан: Хүүхдэдээ зориулж цаг гаргах, хайр халамжаар дутаахгүй өсгөх нь эцгийн үүрэг
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бэлтгэсэн TV7 телевизийн Хийдэл-Шийдэл нэвтрүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан оролцож, өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ "Хүүхэд ямагт нэгдүгээрт тавигдах ёстой. ХЭҮК хүүхдийн эрхийн асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа. Тухайлбал, хүүхдийн эрхийг тусгайлан нэг мэргэжилтэн хариуцдаг болж байгаа. НҮБ-аас хүүхдийн эрхийг зайлшгүй анхаарах шаардлагатай гэсэн зөвлөмжийг манай улсад өгч байгаа. Тухайлбал, гэр бүл салалтад хүүхдийг хэн нэгний асрамжид үлдээдэг бол нөгөөхөд нь хүүхдийн тэтгэмж төлөх байдлаар асуудлыг шийддэг. Энэ нь эцэг хүний үүргийг алдагдуулж байдаг. Зөвхөн мөнгө төлөөд явах нь биш хүүхдэдээ зориулж цаг зав гаргах, хайр халамжаар өсгөх эцэг хүний үүрэг" гэлээ.
2021 онд
- Хүүхдийн тусламжийн 108 дугаарт нийт 92762 дуудлага иржээ
- 921 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ
- 1365 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
- 550 хүүхэд гэмт хэргийн улмаас гэмтжээ
- 99 хүүхэд гэмт хэргийн улмаас нас баржээ
- 51 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас баржээ
- 125 хүүхэд ял шийтгүүлжээ
- Эдгээр тоо бид бүгдийн хичээл зүтгэл, оролцоо, анхаарал болгоомж, халамж, сэтгэл зүрх, хариуцлагатай байдлаас 0 болох боломжтой.