МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.07

Ё.Баатарбилэг: Сумдын сургууль, дотуур байрны сурагчдын үдийн хоолны чанарын асуудалд хэрхэн анхаарч байна вэ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2022, 06, 07/ өдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Монгол улсын Ерөнхийлөгч Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхтэй холбоотой улс орон даяар хүнсний аюулгүй байдал, хүнс ногооны асуудал эрчимжиж байна. Тухайн сум, аж ахуйн нэгж байгууллага, аймгийн аж ахуй нэгж сум, орон нутагтаа төмс, хүнсний ногоогоо тариалах, хүнсний хэрэгцээгээ хангах тал дээр төр засгаас дэмжих хэрэгтэй. Жишээлбэл сумын сургуулийн үдийн хоол цай, дотуур байрны хоолонд хэрэглэж байгаа хүнс, нарийн ногоо Улаанбаатараас хэд хонож очих уу гэдэг асуудал байна. Сумын сургууль, дотуур байрныхаа хоолыг сумандаа аж ахуй нэгжүүд өөрсдөө хүнсний ногоо тариалаад хэрэгцээгээ хангахад анхаарах. Мөн Ерөнхий боловсролын сургуулиуд өөрсдийн эзэмшил газар дээр хүлэмж байгуулаад төмс, хүнсний ногооныхоо тодорхой хувийг ашигладаг байсан дээр үед. Үүнийг яаж судалж анхаарч байгаа вэ?

Хөдөө орон нутаг газрын боломжтой учраас сумын сургуулиуд туслах аж ахуй хөгжүүлэх маягаар, намар нь өөрсдийн хэрэглэх төмс, хүнсний ногоогоо авдаг, хадгалдаг зоорьтой байвал төсөв, мөнгөний тал дээр  ч хэмнэлттэй. Улс орон даяар үүнийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломжгүй. Гэхдээ аймаг, суманд хэрэгжүүлэх боломжтой. Үүн дээр бодож, төлөвлөж байгаа зүйл бий юу

ШИНЭ МЭДЭЭ