2022.06.08

Ж.Батжаргал: Олон улсын зээл, тусламжийн гэрээний асуудалд цаашид хэрхэн анхаарах вэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022, 06, 08/ өдрийн хуралдаанаар “Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан”-г хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Гадаадын зээл, тусламжийн ашиглалт хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийн талаар аудит хийгдсэн байна. Аудитын дүгнэлт, зөвлөмжөөр холбогдох байгууллагуудад тодорхой чиглэлүүд өгөгджээ. Аудитаас хойш хийсэн ажил, ерөнхий байдлыг харахаар зөвлөмж, үүрэг өгөгдсөнөөс нэгийг хангасан гэдэг ийм зүйл яригдаад байна. Зөвлөмж хэрэгжүүлэхгүй байгаа байгууллагад ямар үүрэг, чиглэл өгөх ёстой вэ?

Гадаадын зээл, тусламжийн хөрөнгийн үр ашгийн асуудлыг ярихаар төсөл хэрэгжүүлж, зээл олгож байгаа байгууллага зөвлөх үйлчилгээ гээд хөрөнгө буцаагаад авчихдаг. Эсвэл тухайн улс орны аж ахуй нэгж, бараа материалыг ашиглах тухай гэрээ нөхцөлдөө оруулдаг. Үүнээс болоод хийж байгаа ажилдаа ордог бодит хөрөнгийн хэмжээ, үр өгөөж муудаад байна. Энийг яавал зохистой болгох юм бэ? Зээл тусламж ашиглах гэрээ, хэлцэлдээ үндэсний эрх ашгийг бодож, эргээд харах ёстой зүйлүүд бий юу? Үүнийг яаж ойлгож байна вэ?

Дамжуулан зээлдсэн зээлийн эргэн төлөлтийг буцаагаад үндсэн зээлийн хаалтын хөрөнгө рүү хийж байна уу. Өөр юм руу зарчихаад байна уу?

Төсөв батлахда бид нэгдсэн бодлогоор баталж байгаа. Тухайн орон нутгийн төсөв дотор гэрээний дагуу жилд төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрийг төсөвт нь багтааж хянаж өгөөд, төсөв батлахдаа орон нутаг тэрийгээ оруулахгүй, санхүүжилтийг нь түр зогсоож байгаад төлөвлөх бололцоо бий.  Үүнийг бид яагаад ашиглахгүй байгаа юм бэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ