Оюуны өмчийн үнэлгээчнээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн үнэлгээчид гэрчилгээгээ авлаа
2022.06.09

Оюуны өмчийн үнэлгээчнээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн үнэлгээчид гэрчилгээгээ авлаа

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах Оюуны өмчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн 20, 21 дүгээр зүйлд тусгагдсан оюуны өмчийн үнэлгээ хийх ажлын хүрээнд Оюуны өмчийн газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо хоорондын хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Тус ажлын хүрээнд Оюуны өмчийн биет бус хөрөнгийн үнэлгээний арга аргачлал, арга зүй боловсруулах ажлын хэсэг байгуулан, Оюуны өмчийн үнэлгээчнээр мэргэшүүлэх сургалтын жишиг хөтөлбөрийг хамтран боловсруулж, Сангийн яам баталснаар “Оюуны өмчийн үнэлгээчин” бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр батлагдсан юм.

Сургалтын хөтөлбөрийн дагуу нийт 31 үнэлгээчин хамрагдаж, анхан шатны сургалтыг 2 удаа, дунд шатны сургалтыг 1 удаа зохион байгуулж, үүнээс шалгуур хангасан 19 үнэлгээчдэд Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл гэрчилгээг гардуулан өгч, оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчин гэсэн төрөлжсөн эрх буюу багаар болон дангаар оюуны өмчийн үнэлгээ хийх эрхтэй боллоо.

ШИНЭ МЭДЭЭ