МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмийн хангамжийн асуудлаар ЭМЯ-д УИХ-ын дарга яаралтай чиглэл өгөх нь зүйтэй
2022.06.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Д.Сарангэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмийн хангамжийн асуудлаар ЭМЯ-д УИХ-ын дарга яаралтай чиглэл өгөх нь зүйтэй

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрэглэдэг уналт таталтын эсрэг эмнүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах, хүрэлцээ, хангамж, татан авалтад нь Эрүүл мэндийн яамны зүгээс тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгааг талаар эцэг, эхчүүд хэдэн сар ярьж байна.

Гэтэл өнөөдөр асуудал яг хэвээрээ байна. Иймд энэ асуудлыг яаралтай шийдүүлэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ үүрч, дүүрсэн ээжүүд ордны гадаа 20 орчим цаг шөнө, өдөргүй хүлээж байна.

 УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл /2022,06,09/-ны өдрийн чуулганы хуралдаар дээр энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж, ЭМЯ-нд яаралтай чиглэл өгөх саналтай байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Манай улс 60 гаруй орноос 6000 гаруй эмийг гаднаас авдаг. Харин өнөөдөр уналт, таталтын эсрэг 29 төрлийн эм тасалдсан талаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх яриад удаж байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ