2022.06.09
Хууль, эрх зүй

Ж.Батжаргал: Төрийн албан хаагчийн ажлын цаг ашиглалт, бүтээмжийн асуудлыг ёс зүйтэй яаж холбох вэ

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль орж ирж байна. Энэ хуулийг бид чямбай гаргах ёстой. Төрийн албаны ёс зүйн хороо, зөвлөлийг дэргэд нь биш дотор нь нэгж болгож ажиллуулах ёстой. Ингэж төрийн албаны мэргэшсэн байдал, соёл ёс зүйн асуудал нь хангагдах ёстой гэж харж байгаа. Энэ талаар ямар бодолтой байна вэ? Төрийн боловсон хүчнийг бэлтгэдэг асуудлаа бид орхисон. Тийм учраас төрийн албаны шалгалт өгөөд тэнцээд орж ирж байгаа хүүхдүүдийг ажлын байран дээрээ төлөвшдөг, чадварждаг, манлайлдаг сургалтын хөтөлбөрийг агуулгаар боловсронгуй болгож ажлын байран дээр бэлтгэх асуудлыг төрийн албаны зөвлөл, ёс зүйн хороо хийх ёстой. Дан ганц зөрчлүүдийн талаар ярихаас илүүтэй ажлын цаг ашиглалт, бүтээмжийн асуудлыг ёс зүйтэй яаж холбох юм бэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ