МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.09
Хууль, эрх зүй

Х.Булгантуяа: Бусад хууль тогтоомжинд байгаа заалт давхардаж орох шаардлага байсан уу

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Дээд талдаа халгүй доод албан тушаалтандаа халтай хууль болох вий гэсэн санаа зоволт байна. Төрийн албаны зөвлөлөөс өмнө нь хариуцлага ногдуулсан албан хаагчийн хэдэн хувийг дээд албан тушаалтан байна.

Төрийн албанд тухайн байгууллагын соёл, дэг журам гэж байна уу. Хувийн хэвшлийн байгууллагуудад энэ тал дээр маш их анхаарч 7 хоногийн сургалт явуулдаг. Таван янзын шийтгэлтэй юм байна. Төрийн албанаас халагдаад ахиад жилийн дараа буцаж орж болох уу. Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжинд байгаа заалт давхардаж орсон байна. Ийм шаардлага байсан уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ