2022.06.10
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
208864 төрийн албан хаагчийн цалинд жилд 2.9 их наяд төгрөг зарцуулж байна
Eagle телевизийн Зочны цаг нэвтрүүлэгт Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхболд оролцож, Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ "Төрийн албаны тухай хууль 1995 онд батлагдсан бөгөөд 2002 онд шинэчилсэн найруулга хийгдсэн. Үүнээс 15 жилийн дараа буюу 2017 онд энэхүү хуулийг шинэчлэн баталсан байдаг. Төрийн албыг 4 ангилдаг. Жинхэнэ төрийн алба дотроо төрийн тусгай болон төрийн захиргааны гэж мэргэшсэн. Төрийн бодлогыг залгамж холбоотой байлгах санаагаар тус хуулийг гаргасан гэсэн үг. Бид аливаа шийдвэрийг гаргахдаа дунд хугацааны бодлогыг харж байж, арга хэмжээ авдаг. Түүнийг хийж байдаг үндсэн алба нь төрийн захиргааны алба юм. Тэгэхээр эдгээр хүнээ хэрхэн чадвартай, мэргэжлийн болгох уу гэсээр өнөөдрийг хүрлээ. Одоогийн байдлаар Төрийн албанд 208864 төрийн алба хаагч ажиллаж байна. Харин нийслэл, аймгийн орон нутгийн өмчит 299 байгууллагад 65 мянган хүн ажиллаж байгаа. 2016 онд 188000 мянган төрийн албан хаагч ажиллаж байсан бол сүүлийн 5 жилд төрийн албан хаагчдын тоо 20 мянгаар нэмэгдсэн гэх судалгаа гарсан. Хамгийн гол нь 208864 төрийн албан хаагчийн цалинд жилд 2.9 их наяд төгрөг зарцуулж байна" гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
ИТХ-ын ээлжит IX хуралдаан боллоо
2023.07.05
Хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо
2023.06.19
ИТХ-ын ээлжит VIII хуралдаан боллоо
2023.02.10
ИТХ-ын зөвлөлийн хурал боллоо
2023.02.09