МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.10
Эрүүл мэнд

Ё.Баатарбилэг: Улсын хэмжээнд хавдрын эрт илрүүлгийн төвийг байгуулахад ямар шат дараатай ажил хийж байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.10\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр тодорхой хэмжээнд амжилттай хэрэгжсэн гэж үзэж байгаа. Архангай аймагт “Элэгний эмгэггүй Архангай” хөтөлбөр хамгийн амжилттай хэрэгжсэн гэж үзэж байна. Бид нарын 2020-2024 оны зорилт “Хавдрын аюулгүй Архангай” хөтөлбөр хэрэгжүүлэх гээд хавдрын эрт илрүүлгийн төвөө ашиглалтад оруулсан. Эрүүл мэндийн яам, сайд үүнийг дэмжиж тоног төхөөрөмж, тодорхой хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдсэнд Архангайчуудынхаа өмнөөс талархаж байна. Улсын хэмжээнд аймаг болгонд хавдрын эрт илрүүлгийн төвүүдийн хавдар илрүүлэх, эмчлэх  тоног төхөөрөмжийн асуудал хүлээгдээд байгаа юм.

Хавдраас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэх, эмчилгээний дараах арга хэмжээнүүд дээр төсөв санхүүгийн асуудал ямар байгаа вэ? Эрүүл мэндийн даатгалын сантай хамааралгүй хэсэг юу байна. Юун дээр гацаж байгаа вэ. Улсын хэмжээнд эрт илрүүлгийн төвийг байгуулахад ямар шат дараатай ажил хийж байна вэ?

 Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ