Монгол улсын иргэд 10-15 хувийн хөнгөлөлттэй үнээр БНЭУ-д эмчлүүлэх боломжтой
2022.06.13
Эрүүл мэнд

Монгол улсын иргэд 10-15 хувийн хөнгөлөлттэй үнээр БНЭУ-д эмчлүүлэх боломжтой

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг  БНЭУ-ын хамгийн том эмнэлгүүдийн нэг болох 17 салбартай, "Max health care" эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсаас БНЭУ-д суух Элчин сайд Д.Ганболдоор дамжуулан Монголын Цэргийн төв коспитал эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Бриллиант клиниктэй хамтран ажиллах санамж бичиг, мөн Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээг зурсан юм.

Ингэснээр Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчнийг Монголдоо буюу дотооддоо эмчлэх бодлогын хүрээнд салбарынхаа ажилчдыг мэргэшсэн бодлогын түвшинд сургах, ажиллуулах шаардлагатай чиглэлээр нь Энэтхэгийн "Max health care" эмнэлэг дээр туршлага солилцох, судлах боломжийг бүрдүүлэх боломж нээгдэнэ.
Энэ хүрээнд зөвхөн лавлагаа шатны бус аймаг, сум, бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч нарыг сургах чиглэлд анхаарч ажиллах нь чухал. Мөн Монголын иргэд 10-15 хувийн хөнгөлөлттэй үнээр БНЭУ-д эмчлүүлэх боломж байгаа талаар тус эмнэлгийн дэд захирал, худалдаа маркетинг хариуцсан дарга Анас Абдул Важид хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол Энэтхэгийн хамтын ажиллагааг улам идэвхижүүлэн ажиллаж байгаа БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх-д талархал илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ