СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Газар чөлөөлсөн 1927 м.кв талбайд ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулна
2022.06.13
Барилга, Хот байгуулалт

Газар чөлөөлсөн 1927 м.кв талбайд ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулна

Сонгинохайрхан дүүргийн хэд, хэдэн хороодод зөвшөөрөлгүй газар эзэмшиж байсан гарааш, контейнер, чингэлэг зэргийг чөлөөлөх ажил үргэлжилсээр байна.

Тус талбай бүрт тохижилтын ажил эхлүүлэхээр зураг төслийг боловсруулан ажиллаж байна. Үүний нэг нь 19-р хорооны 92-дугаар цэцэрлэгийн баруун болон хойд талд байсан 68 ширхэг гараашийг буулгалаа. 1927 м.кв талбай бүхий энэ хэсэгт ногоон байгууламж бүхий авто зогсоол шинээр баригдах юм.

ШИНЭ МЭДЭЭ