СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

“Сонгинохайрхан уул-Хун нуур” маршрутын дагуу эко явган аялал болов
2022.06.15
Орон нутгийн хөгжил

“Сонгинохайрхан уул-Хун нуур” маршрутын дагуу эко явган аялал болов

Бурхан багшийн их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдрөөр дүүргийн ИТХ, ЗДТГ-ын дотоод болон дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчид, Хороодын Засаг дарга нарын хамт “Сонгинохайрхан уул-Хун нуур” явган аялалын шинэ маршрутын дагуу эко явган аялалд оролцлоо.

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас удахгүй болох дүүргийнхээ 30 жилийн ойг тохиолдуулан иргэд олон нийт, ажилтан, албан хаагчид руу чиглэсэн олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг нь энэхүү эко явган аялал бөгөөд дүүргийнхээ албан хаагчдын хамт Сонгинохайрхан уулын оргил хүртэл 4 км замыг туулан, явган аялалын маршрутын дагуу оргил тус бүрт мэдээллийн самбар байршуулан зарим тохижилтын өнгө үзэмжийг будаж сэргээн, орчны хог хаягдлыг цэвэрлэн сайн дурын хэд, хэдэн ажлыг өрнүүлэн алхлаа.

Эко явган алхалтыг Монголын явган алхалтын холбоо, "Сараана байгаль хамгаалах сан", “Happy Valley Mongolia” спорт амралтын төв зэрэг хамтран зохион байгуулсан юм. 

Тус аялалд оролцсон албан хаагчид хөтөлбөрийн хүрээнд цэвэр агаарт алхаж, идэвхтэй дасгал хөдөлгөөнд нэгдэн, хөгжөөнт тоглоом тоглож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж нэг өдрийг өнгөрөлөө.

ШИНЭ МЭДЭЭ