2022.06.15
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: ЧД-ийн 11 дүгээр хороонд оршин суугч иргэдтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа
Тус хороо хүн амын суурьшил тогтвортой, Өрхийн амьжиргааны түвшин дундаж, Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангадаг томоохон захуудын нэг болох, “Хүчит шонхор” зах, Нарлаг дэнж худалдааны төв, ЭМШУИС-ын харьяа Нүүр ам судлалын сургууль, “Эгшиглэн магнай” хөгжмийн зэмсгийн үйлдвэр, Ерөнхий боловсролын 57-р сургууль, 258, 275-р цэцэрлэг зэрэг аж ахуй нэгж байгууллагуудад үйл ажиллагаа явуулан хороотой хамтран ажилладаг юм.
Иргэдийн зүгээс зарим санаа бодлыг товчхон дурьдвал:
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлахыг дэмжиж байгаа. Үндсэн хуулиар гишүүдийн тоог нэмж, тойргийг томсгоод, тойргийн мөнгө гэж байхгүй болгох хэрэгтэй.
- Эрүүл мэндийн даатгалын сан, НДСанг энэ улс төрчдийн гараас салгаж өгөөч. Манай улсаас өөр улсад ЭМДС, НДСан нь яамны харьяанд байдаггүй юм аа. Энэ даатгалын сангуудыг манай улс төрчид яаж цөлмөдгийг бид бүгдээрээ харсан. Одоо энэ сангуудыг олон улсын сонгодог системд нь оруулах хэрэгтэй байна.
- Аль болох төвлөрлийг багасгаж, хөдөө эзэнгүй нутаг руугаа л хүмүүсийг татах талаар төрийн бодлого явуулмаар байх юм. Бүгдээрээ хот руу шаваад байтал нөгөө хөдөө орон нутгийг чинь гадаадынхан орж ирээд эзлээд суух вий! Бас энэ хотын түгжрэл, бөөгнөрөл хэцүүдлээ.
- Залуучуудыг гадаад явуулахын оронд тэднийг дэмжих бодлого хэрэгжүүлж, дотооддоо үлдээмээр байна.
- Энэ хороонд 40-өөд жил амьдарч байна. Тоос, шороо маш их байдаг. Бүх гудамжийг замтай болгож чадахгүйгээс хойш ядаж худагтай гудамжуудаа замтай болгомоор байна. Тэнд олон хүний хөдөлгөөн бүхий гол зангилаа газар байна. Энэ асуудал дээр анхаарал хандуулж, өгөөч.
- Манай хороонд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хэрэгтэй байгаа. Цай, кофегоо уугаад суух тухтай газар хэрэгтэй байна.
- Хамгийн гол нь хүнээ хөгжүүлмээр байна. Хүнээ хөгжүүлэх хуульд анхаарал хандуулахыг хүсэж байна.
- Ерөнхийлөгчийн “тэрбум мод” санаачилгыг дэмжиж байгаа. Хашаандаа мод тарьж байгаа иргэдийг урамшуулмаар байна. Хөрсний бохирдол хэцүү болсон.
- Дэнжийн мянгын 32-ын тойргоос 39-ийн тойрог хүртэл гудамж гэрэл их муутай байдаг. Энэ гудамжийг гэрэлт гудамж болгомоор, төсөв мөнгийг нь суулгуулж өгөөч гэж хүсэж байна.
- Хүүхэд гараад тоглох талбай байхгүй, хөгшид гараад салхилах газар байхгүй. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангамаар байх юм. Бидний өнөө, маргаашийн амьдрал хэцүү байдаг юм шүү, үнэхээр хүнд...