МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.15
Хууль, эрх зүй

Ё.Баатарбилэг: Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай уялдуулан хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлах хугацаа 06-дугаар сарын 30-ны өдөр байна. Баяр наадмыг зохион байгуулах гол үндэсний хороо бөх, морь, сур харвааны салбар хороодын ажлыг журамласан байна. Ялангуяа сэргээшийн шинжилгээ, морины үйлдвэр угсаа, гарал үүслийг яаж ялгах вэ зэрэг. Тэгэхээр 06-дугаар сарын 30-нд батлачихаар наана нь жишээлбэл морин дээр техник тоног, төхөөрөмжүүдээ хуулинд заасны дагуу яаж бэлдэх вэ гэдэг хугацааны асуудал байна. Өмнө хуульчилж байгаагүй, ажлын хэсгийн журмаар явдаг байсныг одоо тогтоол гаргаад хуульчилахаар нилээн хүндрэлүүд гарна. Төрийн тусгай хамгаалалтын байгууллага, хотын захиргаа, олон нийтийн байгууллагаас ирсэн бичиг, судалгаа байхгүй, хоёр хуудас зүйлээр Их хурлын тогтоол гаргах нь зохимжгүй гэж үзэж байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ