ИТХ-ын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо
2022.06.15
Орон нутгийн хөгжил

ИТХ-ын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу дүүргийн ИТХ-ын 2022 оны 4/18 дугаар тогтоолоор ИТХ-ын Зөвлөл байгуулагдсан. Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн анхдугаар хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар:

  • Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн төслийн тухай
  • Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай
  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, орон тооны тухай
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн талаарх мэдээлэл
  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Осорваань
  • Дүүргийн Хяналт үнэлгээний багийн 2021 оны тайлангийн тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Хяналт үнэлгээний багийн ахлагч Б.Эрдэнэбулган нар тус тус танилцуулж 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

ИТХ-ын Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр ИТХ-ын дарга Б.Энхболд, ИТХ-ын төлөөлөгч Х.Нямдагва, С.Эрдэнэцэцэг, Н.Баттөр, Б.Ган-Эрдэнэ, Д.Амаржаргал, Т.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ