УИХ-ын НББХ-ны /2022,06,15/ны өдрийн хуралдаанаар Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Сүүлийн жилүүдэд жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийн давтамж нэмэгдэхийн хэрээр Үндсэн хуулийн бус замаар засгийн эрхийг авах гэдэг уриалга, лоозон руу хандуулж хууль сахиулагчдын эрх чөлөөнд ханддаг тоо нэмэгдэж байна. Хамгийн сүүлд 4 сард болсон жагсаалын үеэр цагдаа нарын биед халдсан тохиолдол гарч, нэг цагдаагийн нүд харахгүй болсон, эзэн холбогч тодорхойгүй.
Харин төрийн ордны хойд саданд иргэд чөлөөтэй орох юм байна. Гэхдээ нэг мөсөн хашаагүй болгоод хашааг нааш нь татаад хамгаалалтаа хэвээр болговол ямар вэ. Сүүлийн хоёр жилд цагдаа нарыг иргэндээ ээлгүй мэт мэдээлэл байнга явуулж байна. Төрийн ордны зүүн талын хаалгыг нураах гэж оролдсон халдлага гарсан.