Чуулганы хүрээнд 814,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ хийлээ
2022.06.15
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Чуулганы хүрээнд 814,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ хийлээ

“Шинэ сэргэлтийн бодлого- Хөгжлийн түүчээ” 2022 эдийн засгийн чуулганыг энэ сарын 10-нд Төв аймгийн Зуунмод хотод зохион байгууллаа. 

Тус чуулганаар “Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал орчмын хот байгуулалтын асуудлууд, Зуунмод хотын хөгжлийн цаашдын чиг хандлага”, “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт, Үйлдвэр технологийн парк, түүний хүрээнд хэрэгжих төслүүд”, “Төв аймаг байгуулсны түүхт 100 жилийн ой” гэсэн үндсэн 3 салбар хуралдаанаар зохион байгуулсан юм. Тус чуулганд төрийн байгууллагын 110, төрийн бус байгууллагын 32, аж ахуйн нэгж байгууллага, хоршооны 140, гадаад 5 улс орны 12, нийт 300 орчим зочид, төлөөлөгч оролцсон бөгөөд чуулганы үр дүнд 814,1 тэрбум төгрөгийн, 3000 гаруй ажлын байр бий болгох хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ