Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа
2022.06.15
Барилга, Хот байгуулалт

Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа

Барилгын хөгжлийн төвийн хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цус хандивлах өдөрлөгт нэгдлээ.

Дэлхий дахинаа тархаад байгаа цар тахлын улмаас Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цусны хэрэгцээ өссөөр байгаа бөгөөд  тулгараад байгаа хүндрэлүүдийг даван туулахад Барилгын хөгжлийн төвийн хамт олон 2019 оноос өөрсдийн санал санаачилгаар  цус хандивлах аянд нэгдэж, Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байхад хувь нэмрээ оруулж байна.

Хүн амын эрүүл мэндийн төлөө хамтдаа тэмцэж буй эмнэлгийн байгууллагуудынхаа ажлын ачааллыг ойлгон хүндэтгэж, мөн Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж,  эх орон нэгтээ иргэд, ард түмнийхээ эрдэнэт амийг аварч, боломж бололцоогоороо цусаа хандивлахыг энэ үеэр уриаллаа.

Цусаа хандивлаж, олон хүний амь аврах үйлсэд 17-60 насны хүн бүр нэгдэх боломжтой бөгөөд нэг удаа 400 грамм цус хандивласнаар гурван хүний амь авардаг гэж үздэг байна. Монгол Улсын хэмжээнд өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолдог. ДЭМБ-аас хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цусны хэрэгцээг хангаж чадна гэж судалгаа байдаг.

ШИНЭ МЭДЭЭ