2022.06.15
Хууль, эрх зүй
Л.Мөнхбаатар: Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудыг хооронд ялгаж, салгах шаардлага байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022.06.15/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Нэг талаасаа энэ хуульд шинэ төрлийн гэмт хэргийг тусгасан байгаа. Үүнд доромжлох, виртуал хөрөнгийн үйлчилгээ, ББСБ-ыг хууль бусаар байгуулах, нийтийн санал асуулгыг хууль бусаар явуулах, допинг хэрэглүүлэх зэргийг оруулсныг дэмжиж байгаа.
Зөрчлийн хуульд байгаа зүйлийг Эрүүгийн хуульд оруулсан зүйл байна. Гуравдугаарт тодорхой гэмт хэргүүдийн ял шийтгэлд өөрчлөлт оруулах юм байна.
Манай улс 2 Эрүүгийн хуультай юм шиг явж байна. Үүний нэг нь Зөрчлийн тухай хууль. Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудыг хооронд ялгаж, салгах шаардлага байна.
Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2024.09.22