Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэллээ
2022.06.16
Орон нутгийн хөгжил

Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122,4 км хатуу хучилттай автозам"-ын төсөл ийнхүү бодит ажил хэрэг болж, өчигдөр /2022.06.15/-нд албан ёсоор барилгын ажил эхэлж байна.

https://www.facebook.com/Batjargal.Jigjids/videos/1374188443080500

Энэхүү авто зам нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар "Хүнс үйлдвэрлэгч-Экспортлогч орон" болох бодлого, зорилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц болох юм.

Мөн автозамыг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлж, орон нутгийн хөгжил хийгээд иргэдийн амьдралын чанар сайжрах нөхцөл бүрдэх юм.

Автозамын ажлыг чанартай, шуурхай явуулахад улсын төсвийн санхүүжилтээс гадна нэмэлт эх үүсвэр шаардлагатай бөгөөд холбогдох яам, агентлагуудтай хамтран "Дэлхийн банк"-ны хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр анхаарч ажиллаж байгааг энэ үеэр танилцууллаа.

Тус автозамын барилгын ажил нь үндсэн 4 хэсгээс бүрдэж байна. Үүнд:

  • 1-р хэсэг: УБ-Арвайхээр чиглэлийн А0301 авто замаас-Угтаалцайдам сумын 1-р баг хүртэлх 32,5 км автозам, гүйцэтгэгчээр "Туулын гүүр далай" ХХК,
  • 2-р хэсэг: Угтаалцайдам сумын 1-р баг-Угтаалцайдам сумын төв хүртэлх 18,1 км автозам, гүйцэтгэгчээр "Ди Вай Кей Би" ХХК,
  • 3-р хэсэг: Угтаалцайдам сумын төвөөс-Цээл сумын төв хүртэлх 23,6 км автозам
  • 4-р хэсэг: Угтаалцайдам сумын 1-р багаас Заамар сумын төв хүртэлх 46,4 км автозам болон Угтаалцайдам сум дотор 2,0 км автозамын гүйцэтгэгчээр "Туулын гүүр далай" ХХК тус тус шалгарч, өнөөдөр албан ёсоор ажлаа эхлүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ