УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022,06,15/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
Ажлын хэсэгт шийдвэр гаргах түвшний олон хүн байгаа учраас энэ саналыг зориуд хэлж байна. Монгол Улс Дэлхийн хамтын ажиллагааны гишүүн орон. Хоёр хөрш улстайгаа хилийн асуудлаар хилийн асуудлыг шийдэж байх Засгийн газрын түвшинд гэрээ байгуулаад УИХ соёрхон баталсан орон. Гэтэл манай эрүүгийн хуулин дээр улсын хил зөрчих асуудал эрүүгийн зүйл ангитай гэмт хэрэг болоод байж байгаа. Энэ гэмт хэргийг үйлддэг субъект нь манай улсын болон хөрш орон, гуравдагч орны иргэн ч байдаг. ОУ-ын гэрээн дээр хэрвээ хөрш орны иргэн байвал тухайн улсад гэмт хэрэг үйлдээгүй бол нэн яаралтай буцааж, хүлээлгэж өгнө гэж заасан байдаг. Харин манайх хэн байх нь хамаагүй эрүүгийн гэмт хэрэг гэж үзээд шүүхээс ял оноочихдог.
Хөрш орноос ОУ-ын хууль дүрмээ бариач гэдэг. Энэ нь хоёр орны асуудалд сэв суух магадлалтай. Иймд үүнийг хуульчилж өгөх хэрэгтэй.Түүнчлэн 2 улсын иргэд ийм асуудалд орсон бол ОУ-ын гэрээгээр шийдэгдэх ёстой гэсэн заалтыг оруулах хэрэгтэй. Хэрвээ даамжирвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай. Үүнийг тэр бүр хөндөөд байдаггүй, гэхдээ олон удаа тохиолддог. Одоо ч гэсэн ийм асуудалд ороод шоронд хоригдож байгаа хөрш орны иргэд байгаа.