СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил дууслаа
2022.06.16
Барилга, Хот байгуулалт

Борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил дууслаа

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж дууслаа. 

Тус ажлын хүрээнд Геодези, Усны барилга байгууламжийн газраас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар байр орчимд 300 метр урт шугам угсралт, 16 ширхэг  шүүрт худаг, 5 ширхэг үзлэгийн худгийг тус, тус суурилууллаа.

Урин дулааны улиралд түр зуурын усархаг болон олон хоног үргэлжилсэн бороо ороход авто зам, нийтийн эзэмшлийн талбай усанд автаж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл үүсдэг. Тэрхүү хүндрэлийг энэ зун давтахгүй байх, урьдчилан сэргийлэх үүднээс авто зам, талбайн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн шугам угсралтын ажлыг гүйцэтгэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ