
2022.06.17
Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг шалган туршлаа
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгууль 2022 оны 06-дугаар сарын 19-ны өдөр 15 аймгийн 40 сум, нийслэлийн 2 дүүрэгт болно.
Нөхөн болон дахин сонгууль явагдах бүх хэсэгт 06-дугаар сарын 16-ны өдөр санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг шалган туршиж, өгөгдөл дамжуулж, сүлжээний бэлэн байдлыг шалгалаа.
Туршилтын ажиллагааг СЕХ-оос баталсан тусгай удирдамжийн дагуу Мэдээллийн технологийн төв, мэдээллийн технологийн багийн 29 гишүүн, 120 даамал, ажиглагчдын оролцоотойгоор гүйцэтгэв. Туршилт хяналтын ажиллагааг бүхэлд нь “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ, хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах, гэрчилгээ олгох” ажлын хэсэг хяналт тавьж ажиллав.
ШИНЭ МЭДЭЭ


ГҮРЖ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАЛАА
2024.11.11

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024.10.21

Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийлээ
2024.10.10

ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАХ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2024.10.07