МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд дахин лиценз олгохгүй
2022.06.08
Уул уурхай, Ашигт малтмал

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд дахин лиценз олгохгүй

Говийн аймгуудын малчид нэгдэн тухайн бүсэд олгогдсон олон тооны лиценз бүхий уул уурхайг эсэргүүцэж 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд 5 хоног тайван жагсаал хийсэн. Нүүдлийн уламжлалт соёлын өвийг тээгч Говийн бүсийн 140 гаруй малчид жагсаж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 9 шаардлага хүргүүлсэн.

Үүнээс Даланжаргалан суманд нийт 98 лицензэй уул уурхай байгаагаас 33 лиценз дээр үүссэн зөрчлийг шалгуулж, ажлын хэсэг гарган ажиллуулах талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын газар, Ашигт малтмал, газрын тосны газарт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамт албан бичиг хүргүүлсэн. Мөн говийн аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал нарын хамт малчдын төлөөллийг Төрийн ордонд /2022.06.02/ хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин малчдын тавьсан шаардлагын дагуу үр дүнтэй арга хэмжээ авч, зохих шийдвэр гаргуулах тал дээр хамтран ажиллаж, Даланжаргалан суманд нэмж лиценз олгохгүй талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулсан бөгөөд Айраг, Мандах суманд үүсээд байгаа уул уурхайтай холбоотой асуудлууд дээр ажлын хэсэг гарган ажиллуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ