МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Амгалан дулааны станцыг өргөтгөх ажил эхэллээ
2022.06.17
Эрчим хүч

Амгалан дулааны станцыг өргөтгөх ажил эхэллээ

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх зорилт тавьсан билээ. Энэ хүрээнд Амгалан дулааны ажлыг эхлүүлэхээр боллоо.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр цагт 116 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг найдвартай дулааны эх үүсвэрээр хангаж, улмаар нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүд хэрэгжих суурь нөхцөл бий болно.

Амгалангийн дулааны станцын өргөтгөл хийгдсэнээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллыг хуваалцаж, тус станцын хоёрдугаар үе шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм. Өргөтгөлийн ажлыг 16 сарын дотор хийж гүйцэтгэнэ. Тус төслийн нээлтэд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ