МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, С.Ганбаатар нар оролцлоо
2022.06.20
Гадаад харилцаа

Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, С.Ганбаатар нар оролцлоо

Монгол Улсаа сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилгоор Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын 90 дэх удаагийн чуулганд (PDAC) Монгол Улсыг төлөөлж, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, С. Ганбаатар нар оролцлоо.

Чуулганы үеэрх “Монголын Өдөр” бизнес форумд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, С. Ганбаатар, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Ивкофф, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нарын хамт оролцон нээж үг хэлж, хэлэлцүүлгийн панелистаар оролцлоо. Энэ чуулган нь манай улс шиг уул уурхайн эдийн засаг бүхий улс орнууд болон компаниудын хувьд шинэ технологи, хөрөнгө оруулалт татах маш чухал арга хэмжээ юм.

Тус чуулганд УИХ-ын гишүүн Г.Дамдинням илтгэл танилцуулсан юм. Тэрээр "Уул уурхай бол оролцогч бүх талуудын асуудал байдаг. Хөрөнгө оруулагчдад ч, оролцогч бусад талуудад ч үр өгөөжтэй байх учиртай. Гаднын хөрөнгө оруулагчдад Монголын төр, засгийн тогтвортой байдал маш чухал байдаг. Үндсэн хуульд Засгийн газрыг тогтвортой байлгах чиглэлийн өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагчдын бизнесийн орчныг аюулгүй, тогтвортой байлгахын төлөө ажиллана.

Мөн Ашигт малтмал болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний Баялгийн сангийн хуулийн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. 100 жилийн түүхтэй Монголын уул уурхайн салбар дараагийн шатыг эхлүүлэх шинэ эхлэлийн цэг дээр ирээд байна. Үүнд Монголчууд бэлэн байна" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ