НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

БГД-ын ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа 9, 12-р ангийн төгсөгч нартаа баяр хүргэж амжилт хүслээ
2022.06.20
Орон нутгийн хөгжил

БГД-ын ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа 9, 12-р ангийн төгсөгч нартаа баяр хүргэж амжилт хүслээ

Тэрээр, Нийслэлийн Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийн Эрдмийн баярт оролцлоо.

Эрдмийн их далайгаас амьдралын алтан босгыг алхаж байгаа нийт төгсөгч нартаа болон хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарт ажиллаж байгаа албан хаагчиддаа амжилтын дээдийг хүсье. Удахгүй болох  элсэлтийн ерөнхий шалгалтад нь өндөр амжилт хүсэж, сонгосон мэргэжлээ саадгүй авахын ерөөлийг өргөе. Амьдралынхаа их далайд сэлүүрээ атгаж зорилго өөдөө тэмүүлээрэй. Нэн тэргүүнд та нар маань сурлага хүмүүжил төлөвшил, харилцаа хандлага сайтай  зөв хүн болцгоогоорой гэдгийг захья. Баянголчууд суурь боловсрол, багшийн хөгжил, заах арга зүйд шинэчлэл хийж, ЭЕШ-д өндөр үзүүлэлт гаргаж манлайлахын төлөө та бид хичээх хэрэгтэй гэсэн юм.

Мөн энэ үеэр оюунлаг дүүргийн гэрэл гэгээтэй ирээдүй болсон хүүхдүүди багш нартаа,аав, ээж, найз нөхөддөө юу сурсан мэдсэнээ тайлагнаж, шилдэг төгсөгч, шилдэг хүүхэд,  спортын зэрэг гардан авч баяр дээрээ баяр нэмлээ. 

ШИНЭ МЭДЭЭ