Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар иргэдийн саналыг сонсож байна
2022.06.21
Орон нутгийн хөгжил

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар иргэдийн саналыг сонсож байна

УИХ-ын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы хуралдаанаар “Монгол улсын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах тухай” тогтоолын төсөл батлагдсан. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах юм. УИХ-ын гишүүн, УИХ-ын ЁЗСХБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн сумдад ажиллаж байна.

Тухайлбал Бор-Өндөр, суманд ажиллаж, иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөл болсон 90 орчим хүнд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, ил тод байдлын тухай мэдээлэл хүргэж, тэдний саналыг авлаа.  Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол улсын төрийн сүлдийг шинэчлэх асуудлаар ард иргэдээс санал асуулга авав.

ШИНЭ МЭДЭЭ