Зуунмод хотын иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар танилцууллаа
2022.06.21
Орон нутгийн хөгжил

Зуунмод хотын иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар танилцууллаа

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал өнөөдөр /2022.06.21/ Зуунмод хотод ажиллалаа. Тэрбээр, Засаг дарга Чулуунбатын Сарангэрэлийн хамт "Ланс" 2-р баг, "Баруун-Зуунмод" 6-р багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр Төв аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.

УИХ-аас "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах, ажлыг зохион байгуулах тухай" тогтоол батлагдсантай холбоотой Их хурлын гишүүд энэ 7 хоногт тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонсож байна.

Одоо яригдаж буй өөрчлөлтүүд нь зөвхөн хууль зүйн асуудал биш бөгөөд хүний эрхийг хамгаалах, парламентын тогтолцоог бэхжүүлэх, Үндсэн хуулийг цаашид удаан хугацаанд тогтвортой байлгах, хэлбэрэлтгүй дагаж мөрдөх боломжийг бий болгох ёстой гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа. Ж.Батжаргал гишүүний хувьд маргааш үргэлжлүүлэн Төв аймгийн Алтанбулаг, БаянӨнжүүл сумдад ажиллах юм байна.

ШИНЭ МЭДЭЭ