УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллаж байна
2022.06.23
Хууль, эрх зүй

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж байна.

Тэрээр Мөрөн, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Баянмөнх, Дархан, Жаргалтхаан зэрэг сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаад байгаа юм. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудалд нэгдүгээрт, хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх талаар дэвшүүлсэн. Ингэхдээ хүний эрхэм чанар халдашгүй байна. Төр нь хүний эрхэм чанарыг хүндэтгэн хамгаалах үүргийг иргэнийхээ өмнө хүлээнэ. Хүний амьд явах эрхийн баталгааг хангаж, цаазын ялыг халах асуудлыг мөн тусгаж байна. Өөрөөр хэлбэл манай улс Цаазын ялыг халах олон улсын гэрээнд 2012 онд нэгдэн орсон. Одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хуульд цаазаар авах ялыг хассан. Харин Үндсэн хуульдаа оруулбал хүний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг хуулиар баталгаажуулж, бүрэн хамгаална гэж үзэж байна.

Мөн иргэний эвлэлдэн нэгдэх эрхэд Үндсэн хуулиар тавьсан хязгаарлалтыг арилгах, иргэн үндсэн эрхээ хуульд заасан хязгаарын хүрээнд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, хамгаалуулах боломжтой болох, Үндсэн хуулийн цэц нь аливаа улс төрийн нөлөөллөөс хараат бус байх, Үндсэн хуулийн шүүхийн хувьд  ажиллах зарчмыг гүнзгийрүүлэн бэхжүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлж байгаа юм.

Ингэснээр Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөд 20000 гаруй иргэний гарын үсэг цуглуулж нам байгуулах хэт өндөр босгыг өөрчилж, эвлэлдэн нэгдэхийг хязгаарласан байдлыг арилгаж, Олон ургалч үзэл болон иргэд эв санаагаар нэгдэх боломжийг дэмжих агуулгыг тусгана гэсэн үг. Нөгөөтээгүүр иргэн өөрийн зөрчигдсөн эрхийн талаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, сэргээлгэдэг хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорьж байна.

ШИНЭ МЭДЭЭ