МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Архи зарах цэг, цаг зэрэгт хязгаарлалт тавьж, зохицуулалт хийх шаардлагатай байна
2022.06.27
Орон нутгийн хөгжил

Архи зарах цэг, цаг зэрэгт хязгаарлалт тавьж, зохицуулалт хийх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ЧД-ийн 7, 20 дугаар хорооны оршин суугч иргэдэд танилцуулж, санаа бодол, шүүмжлэлүүдийг сонслоо.

 Мөн энэ талаарх саналуудыг нь бичгээр авлаа.

Иргэдийн зүгээс цаазаар авах ялыг халах, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, гишүүдийн тоог нэмэх, төрийн сүлдийг шинэчлэх, ер нь нэмэлт, өөрчлөлт оруулах цаг мөн эсэх асуудлаар илүүтэй санал, шүүмж хэлж байв. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаас гадна дараахь асуудалд анхаарал хандуулж, ажиллахыг хүслээ:

  1. Иргэдийн амьдарч байгаа газар машин засварын газрууд олноор байгаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрахад саад болж байна. Машин засварын газруудыг хотоос гаргах.
  2. Архи зарах цэг, цаг зэрэгт хязгаарлалт тавьж, зохицуулалт хийх. Архидалтын асуудал хүнд байна.
  3. Мод тарих аяны хүрээнд ууланд очиж мод тарихын оронд айлын хашаа, гудмуудаар мод тарих.
  4. Зарим дахин төлөвлөлтөд орсон айлууд өвөлдөө хүйтэн, халуун усгүй орчинд амьдарч байна. Бохир ус хальж гардаг. Ажил гүйцэтгэсэн компаниудад хяналт сайн тавихгүй бол дутуу хийсэнээс нь болж иргэд хохироод байна.

ШИНЭ МЭДЭЭ