![Тахилтын замын ачаалал их байгаа тул гэрлэн дохио тавих шаардлагатай байна](https://vip76.mn/media/news/original/2022/06/27/e00da03b685a0dd18fb6a08af0923de0.jpg)
2022.06.27
Орон нутгийн хөгжил
Тахилтын замын ачаалал их байгаа тул гэрлэн дохио тавих шаардлагатай байна
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох үүднээс Тойргийнхоо 32, 33-р хорооны иргэдийн саналыг сонслоо.
Мөн тойрогт хийсэн ажлаа танилцууллаа.
Уулзалтанд холбогдох албаны хүмүүс оролцож газар дээр нь асуудлыг шийдэж иргэдэд хариулт өгч байгаа билээ.
Иргэд:
- Хүй долоон худаг орчимд олгосон том хашаануудыг цэгцлэх
- Хаягжилтыг шинэчлэх
- Тахилтын замын ачаалал их байгаа тул гэрлэн дохио тавих
- Хэсэгчилсэн тог цахилгааны асуудал
- Хог ачилтын хугацааг ойртуулах
- 33 дугаар хорооны сургуулийн баруун энгэрийн айлуудын голд машин цаашаа нэвтрэх гудамж гаргах зэрэг саналууд хэллээ. Уулзалтын үр дүнд:
- Хүй 7 худаг орчмын олгосон газрын асуудлыг цэгцлэх, гудамж гаргах, нэгдсэн хаягжилт хийж шинэчлэхийг ИТХ-ын дарга Б.Хуягбаатарт үүрэг өглөө.
- Газрын албатай хамтран Хүй 7 худаг орчимд дахин төлөвлөлт хийж цэгцлэх, мөн гэрэлтүүлэг хийх
- Тахилтын замд гэрлэн дохио хийх ажлыг 2023 оны төсөвт суулган ажиллахаар боллоо
ШИНЭ МЭДЭЭ
![](http://img.youtube.com/vi/iyHBSALBxCI/hqdefault.jpg)