СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Сонгинохайрхан дүүрэг үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ
2022.06.27
Барилга, Хот байгуулалт

Сонгинохайрхан дүүрэг үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ

Үндэсний их баяр наадмыг угтсан хог хаягдал, шарилж ургамал цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээг  дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгууллаа.

Их цэвэрлэгээний ажилд 2267 аж ахуйн нэгж, байгууллагын 4504 ажилтан албан хаагчид болон иргэд оролцож, нийтийн эзэмшлийн гудамж, гуу жалганы 411250 м/кв талбайн шарилж ургамал, хог хаягдлыг цэвэрлэн гаднах хайс хамгаалалт, хаалга цонх, хогийн сав, хаяг, хаягийн байгууламж зэргийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд 4 байгууллагын 145 үйлчлэгч 783 уртааш метр замын хайс хашлага, 198 авто замын тэмдэг тэмдэглэгээ, 71 автобусны буудал, 102 хогийн сав, 89 сандлыг угааж цэвэрлээд байна. Хог хаягдлын үйлчилгээний 3 байгууллагын 51 хог тээврийн автомашин 181 рейсээр 896,5 тн шарилж ургамал, хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэв.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн 21 байцаагч аж ахуйн нэгж байгууллага, хороодын их цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ