Эрдэнэсант, Өндөрширээт сумдад ажиллалаа
2022.06.28
Хууль, эрх зүй

Эрдэнэсант, Өндөрширээт сумдад ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Эрдэнэсант, Өндөрширээт сумдад ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.

Мөн сум орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэлийг сайжруулах талаар холбогдох хүмүүстэй санал солилцлоо.

Сумын эдийн засгийн үндсэн салбаруудын хөгжлийг дэмжих чиглэлээр Шинэ хөдөө Төв аймаг төслийн хүрээнд тодорхой ажлууд дээр төлөвлөгөө гарган иргэд хөдөлмөрчид, сум орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллахаар боллоо.

Сумдын Нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн судалгааг нарийвчлан авч, ирэх онд багтаан үе шаттай шийдвэрлэхээ иргэдтэй хийсэн уулзалтын үеэр илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ